Мандах Их Сургууль нь дээд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор нягтлан бодох бүртгэл, аудит, санхүүгийн чиглэлийн цахим сурах бичиг, гарын авлага, сургалтын материалыг нээлттэйгээр түгээж байна.
Энэхүү санаачилга нь чанартай боловсролыг дэмжих, насан туршийн суралцахуйг хөгжүүлэх, мэргэжлийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд (ТХЗ)-тай дараах байдлаар уялдаж байна.
- ТХЗ 4: Чанартай боловсролыг дэмжих
Санхүүгийн бүртгэлийн чанартай мэдлэгийг хүн бүрт хүртээмжтэй, үнэ төлбөргүй хүргэснээр насан туршийн суралцах боломжийг өргөжүүлж байна. - ТХЗ 8: Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих
Нягтлан бодох бүртгэлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлснээр хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. - ТХЗ 9: Инноваци ба дэд бүтэцийг хөгжүүлэх
Цахим сургалтын нээлттэй эх сурвалжийг хөгжүүлснээр боловсролын салбарын дижитал шилжилт, инновацийг дэмжиж байна. - ТХЗ 10: Тэгш бус байдлыг бууруулах
Хаана амьдарч буйгаас үл хамааран хүн бүр ижил чанартай боловсролын материалд үнэ төлбөргүй хандах боломжийг бүрдүүлж байна. - ТХЗ 12: Хариуцлагатай хэрэглээг дэмжих
Цаасан хэвлэлийн хэрэглээг бууруулж, цахим хэлбэрээр мэдлэг түгээснээр нөөцийн зохистой хэрэглээ, байгаль орчинд ээлтэй боловсролын орчныг бий болгоход хувь нэмэр оруулж байна.





