Бүтээлүүд

Даяаршил, дижитал шилжилт, олон улсын бизнесийн орчны хөгжлийг даган санхүүгийн мэдээллийн чанар, ил тод байдал, харьцуулалт улам бүр чухал болж байна. Энэхүү хэрэгцээнд нийцүүлэн боловсруулсан “Санхүүгийн бүртгэл” цахим ном нь санхүүгийн бүртгэлийн онол, арга зүйн суурь мэдлэгийг олон улсын жишигт нийцүүлэн түгээх зорилготой нээлттэй бүтээл юм.

Тус ном нь Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартын үзэл баримтлал, үндсэн зарчимд тулгуурлан бэлтгэгдсэн бөгөөд санхүүгийн бүртгэлийн үндсэн агуулгыг товч, ойлгомжтой, системтэй байдлаар хүргэхэд чиглэсэн болно. Номын агуулгыг суралцагчдын хэрэгцээнд нийцүүлэн энгийн бөгөөд хүртээмжтэй хэлбэрээр боловсруулсан бөгөөд их, дээд сургуулийн оюутан, багш, нягтлан бодогч, бизнес эрхлэгч, санхүүгийн мэдээлэл ашиглагчид болон сонирхогч нийт уншигчдад зориулсан болно.

    “Нягтлан бодох бүртгэлийн үндэс” сурах бичгийн цахим хувилбар нь нягтлан бодох бүртгэлийн суурь ойлголт, данс, давхар бичилт, санхүүгийн тайлагнал болон бүртгэлийн мэдээллийн системийн үндсэн агуулгыг багтаасан бөгөөд суралцагч, багш, судлаач, хүн бүрт нээлттэйгээр хүргэгдэж байна.

    Энэхүү сурах бичиг нь иргэдийн санхүүгийн боловсрол, нягтлан бодох бүртгэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн шийдвэр гаргалтад шаардлагатай суурь мэдлэгийг түгээх, нягтлан бодох бүртгэлийн үндсэн зарчим, арга зүйг хүн бүрт хүртээмжтэйгээр хүргэхэд зориулагдсан болно.